• 2
  • 2
  • 2
  • Auto Hall
Хэвлэх
PDF

Дако ХХК

“Дако” ХХК нь анх 1994 онд байгуулагдаж автомашин, сэлбэгийн худалдаа, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Одоогийн байдлаар Барилга угсралт, Барилга үйлдвэрлэл, худалдаа, Гаалийн баталгаат агуулах, автомашин автосэлбэгийн худалдааны “Auto Hall” төв, автомашины худалдаа засвар үйлчилгээний “Амгалан” төв, “Да Хүрээ” техникийн захын “Дако” автосалон, "Дако Бизнес Центр", Алтанбулаг Худалдааны Чөлөөт Бүсэд хүнсний бөөний худалдааны агуулах, цэнгээний газар, зочид буудлын барилга зэрэг салбар нэгжүүдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

2001 оноос барилгын салбарт үйл ажиллагаа явуулах хугацаандаа доорхи барилга байгууламж, орон сууцыг өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтанд оруулсан.


• "Дако Бизнес Центр" БГД 13-р хороо Өргөө кино театрын хойд талд 2016 онд өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтанд оруулсан. Нийт 9241 м2 талбай бүхий 16 давхар оффис үйлчилгээний зориулалттай барилга бөгөөд энд худалдаа үйлчилгээ, банк санхүү, оффис, үл хөдлөх хөрөнгө зуучлал, эмнэлэг, үсчин гоо сайхан, уламжлалт бариа засал, бүх төрлийн сургалтын төвүүд, ресторан, хүлээн авалтын танхим зэрэг үйл ажиллагаа тогтмол явуулж байна.
• “Дако” Япон автомашины худалдаа үйлчилгээний төв БЗД 8-р хорооны нутаг дэвсгэрт 2002 оны 9-р сард өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтанд оруулсан. Нийт 790 м2 ашигтай талбай бүхий 60 машины дулаан граж, засвар үйлчилгээний байр, 2 давхар оффисын барилга бөгөөд Япон улсаас импортоор оруулж ирсэн автомашины худалдаа болон засвар үйлчилгээг эрхлэн явуулдаг. Тус төв нь одоо Дако II Гаалийн Баталгаат Агуулахаар ажиллаж байна.
• Аuto Hall авто худалдааны танхим БЗД 19-р хороо ЦИС-ийн хойд талд 2005 оны 7-р сард өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтанд оруулсан. Нийт 3730 м2 талбай бүхий зах зээл хөгжсөн орнуудад байдаг Авто худалдааны танхимын стандарт жишигээр баригдсан. Тус төвд бүх төрлийн япон автомашины худалдаа, шинэ ба хуучин сэлбэг худалдааны 30 гаруй павильон мөн Дако I Гаалийн баталгаат агуулах ажиллаж байна.
• 76 айлын орон сууцны барилга БГД 6-р хороо Улаанбаатар Паласын хойд талд 2009 оны 2-р сард өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтанд оруулсан.
• Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Худалдааны чөлөөт бүсийн Хилийн шалган нэвтрүүлэх байрны барилгыг 2010 онд өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтанд оруулсан.
• 120 айлын орон сууцны барилга БГД 6-р хороо Улаанбаатар Паласын хойд талд 12 давхар А блок байрыг 2012 оны 12 сард өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтанд оруулсан.
• 172 айлын орон сууцны барилга БГД 6-р хороо Улаанбаатар Паласын хойд талд 12 давхар Б блок байрыг 2013 оны 7 сард өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтанд оруулсан.
• Баянзүрх Дүүрэгт 276 айлын орон сууцны барилгыг 2014 оны 05 сард барьж ашиглалтанд оруулсан.
• БГД 13-р хороо Өргөө кино театрын хойд талд 16 давхар оффис, үйлчилгээний барилгыг барьж байна.

Харилцах хаяг

Хаяг:

Төв оффис,

 3-р хороолол, Баянгол дүүрэг,

 Улаанбаатар хот, Монгол улс

Шуудангийн хаяг: Ulaanbaatar 24/53

И-мэйл:

daco@mbox.mn

Утас:

(976) - 7722 0132

Факс:

(976) - 11 451800

http://www.daco.mn

Бидний үйл ажиллагаа